Сайн байцгаана уу?
Өмнөх нийтлэлээрээ та бүхэндээ ЛюүГүн (Liugong) үйлдвэрийнхээ талаар танилцуулсан билээ.
Энэ удаагийнхаа нийтлэлээрээ Шинэ 6 дахь үеийн гидравлик экскаваторыг танилцуулахад таатай байна.
2019 оны 9-р сарын 3-ны өдөр Бээжин хотноо зохиогдсон BICES-2019 үзэсгэлэнд LiuGong шинэ үеийн F цуврал экскаваторуудыг олон нийтэд танилцуулсан байна.
БНХАУ-ын Гуанси мужийн ЛючЖоу хотод 1958 онд Улсын ууган үйлдвэрүүдийн нэгээр байгуулагдсан бөгөөд, 1966 онд Хятадын анхны орчин үеийн дугуйт ачигч үйлдвэрлэж эхэлжээ. Хятадын хамгийн анхны Дугуйт ачигч Үйлдвэрлэсэн гэдгээрээ дотоодод болон олон улсад нэр хүндтэй байдаг билээ.
1993 онд Хятадын анхны олон нийтэд хувьцаагаа арилжаалсан барилгын тоног төхөөрөмжийн компани болсон нь Хятадын тоног төхөөрөмжийн бусад компаниудад шинэ боломжийг нээж өгсөн юм.
1995 онд барууны технологийн давуу талыг ашиглахын тулд Германы (Хурдны хайрцаг) дамжуулагч үйлдвэрлэгч ZF Group-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарсан (Liuzhou ZF Machinery) үйлдвэрийг байгуулж бүтээгдэхүүнүүддээ суурилуулж эхэлсэнээс хойш өдийг хүртэл 26 жил болжээ.
Энэхүү үзэсгэлэн нь 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болсон билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулсан.
Манай компанийн LGMG брэндийн MT86 маркийн өөрөө буулгагч автомашин, LiuGong брэндийн 855H маркийн томсгосон шанагатай нүүрс ачих зориулалттай дугуйт ачигч техникүүдийг үзэсгэлэнд оролцогчид ихээхэн өндөр үнэлж байлаа.
“Mining Mongolia 2019” арга хэмжээний эхний өдөр 60 тонны даацтай MT86 маркийн өөрөө буулгагч машиныг 10 ширхэг борлуулах гэрээ байгуулан, ёслол үйлдэн, харилцагчдаа хүлээлгэн өгч, техникүүдээ ажлын талбар руу нь шууд гаргалаа.
Техник худалдан авсан харилцагч нартаа, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
БИДНИЙ УРИА: БЭРХ АЖЛЫГ – БАТ БЭХ ТЕХНИКЭЭР
Таван Толгой – Зүүн баян чиглэлийн ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ажилд LiuGong - техникүүд ба MT86- автомашинууд оролцож байна.
Хамтран ажиллаж байгаа харилцагч нартаа баярлалаа.
2020 оны 4-р сар
Та бүхний ажилд нь амжилт, өндөр бүтээл гаргахыг хүсэн ерөөе.
“НИСЭЭЧ ИНТЕРНЭШНЛ”ХХК нь “МОНГОЛЫН АЛТ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”-ноос зохион байгуулж байгаа үзэсгэлэн, семинарт удаа дараалан амжилттай оролцож байна.
“MONGOLIA GOLD -2019” олон улсын үзэсгэлэн, бага хурал нь 2019 оны 3-р сарын 22-ны өдрүүдэд Corporate Convention Center-т зохиогдсон билээ.