“Эрхэт Монгол” группийн харьяа “Их Шижир Баялаг” компани “Нисээч Интернэшнл” компанитай уул уурхайн тоног төхөөрөмжийн гэрээ байгууллаа.

Эхний ээлжид хүнд даацын МТ86 найман дамп машин, 4.3 куб метрийн шанагатай экскаватор, CLG8128 ачигч нийлүүлэх юм байна. Хоёрдугаар ээлжийн нийлүүлэлт ирэх аравдугаар сард болох бөгөөд таван куб метрийн багтаамжтай гурван экскаватор, МТ86 дамп машин 20 ширхэг орж ирэх юм.

“Эрхэт Монгол” групп нь 2011 оноос нүүрсний тээврийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн бөгөөд 2016 оноос хөрс хуулалтын ажил гүйцэтгэж эхэлжээ. Өнгөрсөн онд “Тавантолгой” компанийн хамгийн их хөрс хуулалт хийсэн компаниудаас эхний гуравт бичигдсэн юм.

“Нисээч Интернэшнл” ХХК нь 2003 оноос эхлэн зам барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдаа тэдгээрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлэлт, засвар үйлчилгээний чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

 

Бусад


ТӨЛӨӨЛӨХ БРЭНДҮҮД