Энэхүү үзэсгэлэн нь 2019 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд уламжлал ёсоор Буянт-Ухаа спортын ордонд болсон билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 гаруй орны 150 орчим компани, түүний дотор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, мөн Канад, Чех, Австрали, АНУ, Финланд, Итали, Герман, ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан зэрэг орноос уул уурхайн ханган нийлүүлэгчид оролцож, Монголын уул уурхайн салбарт техник, технологи, үйлчилгээгээ танилцуулсан.
Манай компанийн LGMG брэндийн MT86 маркийн өөрөө буулгагч автомашин, LiuGong брэндийн 855H маркийн томсгосон шанагатай нүүрс ачих зориулалттай дугуйт ачигч техникүүдийг үзэсгэлэнд оролцогчид ихээхэн өндөр үнэлж байлаа.
“Mining Mongolia 2019” арга хэмжээний эхний өдөр 60 тонны даацтай MT86 маркийн өөрөө буулгагч машиныг 10 ширхэг борлуулах гэрээ байгуулан, ёслол үйлдэн, харилцагчдаа хүлээлгэн өгч, техникүүдээ ажлын талбар руу нь шууд гаргалаа.
Техник худалдан авсан харилцагч нартаа, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.