Сайн байцгаана уу?

Өмнөх нийтлэлээрээ та бүхэндээ ЛюүГүн (Liugong) үйлдвэрийнхээ талаар танилцуулсан билээ.

Энэ удаагийнхаа нийтлэлээрээ Шинэ 6 дахь үеийн гидравлик экскаваторыг танилцуулахад таатай байна.

2019 оны 9-р сарын 3-ны өдөр Бээжин хотноо зохиогдсон BICES-2019 үзэсгэлэнд LiuGong шинэ үеийн F цуврал экскаваторуудыг олон нийтэд танилцуулсан байна.

Олны анхаарлыг маш ихээр татсан бүтээгдэхүүн нь LiuGong 990F загвар юм. Энэхүү загвар нь шинэ үеийн ухаалаг гидравлик системтэй, бүрэн электрон удирдлагатай, хүнд даацад зориулагдсан оновчтой загварын шийдэлтэйгээр бүтээгдсэн юм. 6-р үеийн Шинэ гидравлик экскаватор нь ажиллагааны үеийн өндөр бүтээмж, ашиглалтын зардал бага, мөн найдвартай байдлаараа бүх төрлийн уурхайд саадгүй ажиллах хүчин чадалтай.

LiuGong 990F загварын экскаваторт илүү найдвартай илүү эдэлгээтэй ухах хүч ихтэй ME хэлбэрийн шанагыг суурилуулж өгснөөр ямар ч ажлын талбарт хялбар ажиллах боломжийг бүрдүүлжээ. Мөн, хөдөлгүүрийн ухаалаг технологиор дамжуулан түлшний нэмэлт зардлыг бууруулж, орчин үеийн хөдөлгүүрийн тос, гидравлик шингэний шүүлтүүрийг ашиглан 496 кВт хүчийг хамгийн бага зардлаар гаргаснаар Өөрийн ангилалдаа илүү гарч чадсан юм.

Экскаваторыг мэдээж, Операторгүйгээр төсөөлшгүй билээ. Операторын тав тух, аюулгүй байдал, бүээл сайтай, найдвартай ажиллагааг хангахын тулд шинэ загварын кабин суурилуулж өгснөөр тоос шороо, дуу чимээ, бохирдлыг маш бага байлгаж, агааржуулалтын автомат систем нь гадаад орчноос хамаарч хөргөх буюу халаах зориулалттай цэвэр, шүүсэн агаарыг тохируулахаар тоноглогдсон байдаг.

Найдвартай техник + сайн операторын хослол нь өндөр бүтээмж бүтээдэг билээ

Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа

Бид Шинэ Үеийн Техникийг нийлүүлэхэд бэлэн. Харин, Та бүхэн Шинэ Үед бэлэн үү? 


20184110104125
0905-1-5
990F880
20190903225612993(b58)

Бусад


ТӨЛӨӨЛӨХ БРЭНДҮҮД