ЗАСВАРЫН ГАЗАР

“Нисээч Интернэшнл”ХХК-ийн Засвар, үйлчилгээний хэсэг нь компанийн төв байрны хажууд байрладаг. Засварын байр нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар үйлчилгээг хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Засварын хэсэг нь, засварын менежер, хөдөлмөр хамгааллын инженер, засварын ахлах техникч, засварын техникч, засварын тоо бүртгэгч зэрэг орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тус засварын газарт LiuGong, LGMG, Cummins, Terex, Shacman, Dressta зэрэг үйлдвэрүүдийн машин, механизмуудын засвар, үйлчилгээг их засварын болон хөдөлгүүрийн, хурдны хайрцаг-хүч дамжуулах ангийн, гагнуур, токарийн цехэд хийж гүйцэтгэж байна.

Засварын хэсэг нь, техникийн оношилгоо хийх, борлуулалтын дараах баталгаат засварын ажил болон, орон нутагт дуудлагаар засварын ажил гүйцэтгэх, УБ дахь засварын төв байранд засварын ажил захиалгаар хийх ажлуудыг тус тус гүйцэтгэдэг.

Бид явуулын засвар үйлчилгээг өөрсдийн тусгай тоноглосон автомашинаар газар дээр нь очиж түргэн шуурхай оношлож, засварын ажлыг түргэн шуурхай, чанарын баталгаатайгаар гүйцэтгэж байна.

Манай компанийн Засвар, үйлчилгээний хэсэг нь чадварлаг инженер, техникийн ажилчидтай ба олон улсын стандартын шаардлага хангасан техник, багаж хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай инженер, техникийн ажилчдын ихэнх нь БНХАУ-ын Guangxi LiuGong Machinery Co.,Ltd болон Лингон Групп Жинань Хэави Машинери Компанийн үйлдвэрт дадлагажсан мэргэжлийн зэрэгтэй төдийгүй, шинээр үйлдвэрлэгдэж байгаа техникүүдийн мэдээллийг цаг тухайд нь авч, үйлдвэрээс зохион байгуулсан сургалтуудад байнга хамрагдаж байдаг.

Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга эрхэмлэн, чанартай, найдвартай засвар үйлчилгээг харилцагчиддаа үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ.

Энэ нь тухайн техникийн үйлдвэрээс өгөгдсөн ашиглалт ба засвар үйлчилгээний гарын авлагын дагуу, тодорхой хуваарийн дагуу хийгдэх засвар үйлчилгээ юм. Урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ нь машин механизмуудад тохиолддог ижил төрлийн эвдрэл гэмтлүүдээс урьдчилан сэргийлж, засварын зүй бус зардлыг багасган, техникийн бүтээмжийг хэвийн хэмжээнд байлгахад чухал нөлөө үзүүлдэг.

Дуудлагын засвар үйлчилгээ.

Харилцагчийн хүсэлтийн дагуу, засварын багийнхан нь УБ хот дотор болон орон нутагт өөрсдийн автомашинаар түргэн шуурхай хүрэлцэн очиж, техникийн эвдрэл гэмтлийг оношлон, засварын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэнэ.

Харилцагчидтай хийх засвар үйлчилгээний гэрээ.

Бид харилцагчидтай засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, техникийн үйлчилгээ болон засварын бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхийг санал болгодог. Гэрээ байгуулснаар тогтмол хуваарийн дагуу манай ажилтнууд нь техникийн үзлэг, оношилгоо, засвар үйлчилгээг өндөр гүйцэтгэлтэй хийх болно. 


Хүндэтгэсэн,

Алтанцоож.Г

Засварын менежер

Утас: 8907 9988

Имэйл: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.