Тус компани нь 2013 онд байгуулагдсан үеэс эхлэн орон нутгийн нүүрсний уурхайн TEREX маркийн техникүүдийн сэлбэг, шүүрнүүдийг БНХАУ-ын Умардын Хүнд Машины үйлдвэрийн төлөөлөгчийн албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 16 жил болжээ.

Бид дараах техник, үүдийг Монгол дахь албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Үүнд:

  • БНХАУ-ын LiuGong брэндийн төрөл бүрийн машин механизм,
  • Польш улсад үйлдвэрлэсэн DRESSTA брэндийн бульдозер,
  • БНХАУ-ын LGMG брэндийн MT86, MT95 маркийн өөрөө буулгагч автомашин,
  • Шотланд улсаас гаралтай БНХАУ-д үйлдвэрлэсэн TEREX брэндийн өөрөө буулгагч автомашин,

Манай компани нь уул уурхай, зам, барилга, авто тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст техникүүддээ баталгаа гарган худалддаг бөгөөд, баталгаат хугацааны сэлбэг болон засварын ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэдэг.

Тус компанийн засварын газар нь хүнд даацын машин механизм, тоног төхөөрөмжийн оношлогоо, засвар үйлчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд мэргэжлийн засварчид түргэн шуурхай, чанарын баталгаатайгаар засвар үйлчилгээг хийж байна.

Бид, уул уурхайн болон хүнд даацын бүх төрлийн техникийн сэлбэг материалын захиалга авч, агаараар болон газраар тээвэрлэж хурдан шуурхай бэлтгэн нийлүүлнэ.

Манай компани нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудтай санхүүгийн түрээсийн нөхцөлөөр хамтран ажиллаж байна.

Та бүхэн манай компанийн худалдаж байгаа техникүүдээс сонголтоо хийгээд, худалдааны ажилтнуудтай холбогдон үнийн санал авч, банкны нөхцөлөөр урьдчилгаа төлбөр төлөөд худалдан авалт хийх боломжтой. 

Банкны нэр  Урьдчилгаа 
Хас Лизинг ХХК 20%
Ти Ди Би Лизинг ХХК 20%
Хаан банк 15%
Голомт банк 20%
Капитрон Банк 20%

Бидний зүгээс та бүхэнд хурдан шуурхай үйлчилгээ, хамгийн боломжит үнэ, баталгаатай техникийг санал болгож байна.

Та бүхэн чанар, үнэ, бүтээмжээрээ Монгол улсын зах зээлд танигдан, өргөнөөр нийлүүлэгдэж байгаа ДООРХИ техник, тоног төхөөрөмжөөс сонгон хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Та бүхний ажилд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


ХҮНДЭТГЭСЭН, 
Нисээч Интернэшнл ХХК-ийн
Худалдаа, маркетингийн алба


Утас:

8903 - 7766
8907 - 7766
8902 - 7766
8902 - 7788