АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
890H & SGR50C
TC500A
Экскаватор
АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ
АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Бид Та бүхэнд уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдааг албан ёсны эрхтэйгээр хүргэж

890H & SGR50C

Хамтын төгс ажиллагааг Та бүрэн мэдрэх болно.

TC500A

Ultra-long outrigger span ensures increasing stability. Effective mirror and rear view camera combinations improve overall visibility

Экскаватор

LiuGong брэндийн экскаваторуудыг зах зээлийн хамгийн хямд үнэ, чанарыг эрхэмлэн борлуулж байна.

АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Бид Та бүхэнд уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизмын худалдааг албан ёсны эрхтэйгээр хүргэж

БНХАУ-ын Гуанси мужийн ЛючЖоу хотод 1958 онд Улсын ууган үйлдвэрүүдийн нэгээр байгуулагдсан бөгөөд, 1966 онд Хятадын анхны орчин үеийн дугуйт ачигч үйлдвэрлэж эхэлжээ. Хятадын хамгийн анхны Дугуйт ачигч Үйлдвэрлэсэн гэдгээрээ дотоодод болон олон улсад нэр хүндтэй байдаг билээ.

1993 онд Хятадын анхны олон нийтэд хувьцаагаа арилжаалсан барилгын тоног төхөөрөмжийн компани болсон нь Хятадын тоног төхөөрөмжийн бусад компаниудад шинэ боломжийг нээж өгсөн юм. 

1995 онд барууны технологийн давуу талыг ашиглахын тулд Германы (Хурдны хайрцаг) дамжуулагч үйлдвэрлэгч ZF Group-тай хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарсан (Liuzhou ZF Machinery) үйлдвэрийг байгуулж бүтээгдэхүүнүүддээ суурилуулж эхэлсэнээс хойш өдийг хүртэл 26 жил болжээ. 

Ингээд, барууны технологийг хурдны хайрцаг (ZF transmission)-нд шингээсний дараагаар, техникийн зүрх болсон Хөдөлгүүрийг шинэчлэн сайжруулахаар 2011 оны 10-р сарын 20-нд CUMMINS ING компанитай Дунд оврын хөдөлгүүр үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах хамтын гэрээн дээр гарын үсэг зурав. (Guangxi Cummins Industrial Power Co.,) нэртэйгээр байгуулагдан хорт утааны 2-р (Tier 2) болон 3-р (Tier 3) түвшний ялгаралтыг хангасан 9.3 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг Хятадын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн байдаг. LiuGong техникүүд нь бүтээгдэхүүн болгондоо дээрх брэндүүдийг суурилуулсанаар илүү бат бөх, хүчирхэг болсон юм.

LiuGong Machinery Co.ltd нь анх байгуулагдсан цагаасаа хойш өргөжин Замын машин механизм, Уул уурхайн тоног төхөөрөмж, Үйлдвэрийн машин механизм, Бетоны машин механизм, Боомтын машин механизм, Нүүрс олборлох машин механизм, Овоолго хийх машин механизм гээд 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий даяар 100 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж, 11000 ажилчинтай, 24 үйлдвэртэй, 2650 борлуулалтын төвтэй, 380 албан ёсны диллертэй Дэлхийн хүнд машин механизмийн ТОП-10 үйлдвэрүүдийн нэг болж чадсан билээ.

LiuGong брэнд нь 60 гаруй жилийн түүхтэй Анхдагч, Туршлагатай, Шинэлэг гэсэн бүхнийг илэрхийлдэг билээ.

Зөвлөмж

Хэрвээ та, хүнд машин механизм худалдан авах бодолтой байгаа бол албан ёсны диллер байгууллагуудад нь хандаж байгаарай
Албан ёсны Диллерийг сонгосноор үйлдвэрийн баталгаат хугацаа, үйлдвэрийн оригнал сэлбэг хэрэгсэл, баталгаат засвар үйлчилгээг үзүүлж, харилцагч таны сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна