Эрхэмсэг ноёд, хатагтай, хүндэт харилцагч, хамтран ажилладаг
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Нисээч Интернэшнл ХХК нь 2003 оноос уул уурхай, зам, барилгын салбарын машин механизм, тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгслийг нийлүүлж Монгол орныхоо бүтээн байгуулалтанд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирлээ.

Бид дэлхийн стандарт, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болон ажилладаг юм.

Бизнесийн цар хүрээ тэлж, компани маань өсөж өргөжихийн хэрээр харилцагчид, хамтран ажилладаг байгууллага, хувь хүн, ажилтан, ажилчид болон нийгэм, эдийн засаг, улс орныхоо өмнө хүлээх үүрэг хариуцлага улам бүр өндөрсөж байна.

Манай компаниас үзүүлж буй борлуулалтын бүтээгдэхүүнүүд болох машин тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах мөн бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн хувь хүн аж ахуйн нэгж, байгууллагуудад бидний үүд хаалга танд үргэлж нээлттэй байх болно.

Та бүхний цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

Гүйцэтгэх захирал Л.Үнэнбат 


ТӨЛӨӨЛӨХ БРЭНДҮҮД